Цаг хугацааны урсгал
Цаг хугацааг бид өөрсдийн дураар ухрааж бас зогсоож чадахгүй. Цаг хугацаа хэнийг ч хүлээлгүй явсаар л байна. Нар сар солигдон өдөр хоногууд өнгөрч, бороо цас ээлжлэн, улирлууд солигдоно. Гагцхүү тэр цаг хугацаагаар хэмжигдэх амьдралынхаа аз жаргалтай, баяр гунигтай мөч хормуудыг бид бугуйн цаг гэх энгийн нэгэн төхөөрөмжөөр хэмжин, хором бүрийг тултал ашиглахыг хичээдэг билээ.
“Цаг хугацааны урсгал” төсөл нь эрс тэрс уур амьсгалтай Монголын газар нутгийн байгалийн сайхныг, мөн тэр бүх экстрим нөхцөлийг тэсвэрлэх чадвартай Rolex бугуйн цагны гайхамшгийг харуулах зорилгоор хийгдсэн юм. Түүхэн дэх хамгийн анхны ус ба тоосны хамгаалалттай бугуйн цаг, дэлхийн анхны Эверест ууланд гарсан цаг, анхны хамгийн гүн цэгт тэсвэртэй цаг гээд Rolex брэнд нь үүсгэн байгуулагдсан 1905 оноос хойших зуу гаруй жилийн хугацаанд цаг уурын бүх экстрим нөхцөлд туршилт явуулан өдгөө олон дээд амжилтыг тогтоосон байдаг.


Тэр дундаа анх 1967 онд мэргэжлийн шумбагчдын хэрэгцээнд зориулан зохион бүтээгдсэн Oyster Perpetual Sea-Dweller цаг нь брэндийн алдарт Submariner загвараас ч илүү гүнд нэвтэрч, далайн усны хамгийн хүнд нөхцөлийг олон арван хоногийн турш тэсвэрлэх чадвартай гэдгээрээ гайхагддаг юм.
“Цаг хугацааны урсгал” тѳслийн хүрээнд дүрс бичлэгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд орших Алтай Таван Богд уул, Хѳвсгѳл аймагт сүндэрлэх Чѳчүү уул болон Хөвсгөл нуурын эрэг, нар жаргах мөчийг Ховд аймгийн Зэрэг сум ба шөнийн ододтой тэнгэрийн зураглалыг Манхан сумд хийж гүйцэтгэлээ.