Skip links

Зэрлэг тэмээ буюу хавтгайг хиймэл дагуулаар хянах нь…

“Perpetual Planet” санаачлагын нэг хэсэг болох “Rolex Awards for Enterprise” нь байгаль дэлхийд тулгарч буй томоохон сорилтуудыг давах туулахад туслах зориг, итгэл үнэмшилтэй хүмүүсийн төслүүдийг дэмждэг билээ.

Зайнаас тандан судлагч мэргэжилтэн Лю Шаочуан сансрын технологийг ашиглан нэн ховордсон хавтгайг аврахаар оролдож байна. Зэрлэг тэмээ буюу хавтгай Монгол, Хятадын говь цөлийн хуурай газраар хэдэн мянган жилийн турш тэнүүчилж ирсэн ч өдгөө ердөө 1000 орчим үлджээ. Хиймэл дагуул, алсын зайнаас тандан судлах технологийг ашиглан Лю тэдний амьдрах орчны өөрчлөлтийн талаарх ойлголтыг өгч байгаа нь зэрлэг тэмээг аварч үлдэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

Chang’e 3 саран дээр явагчийг туршихаар Лю 2011 онд говь руу аялахдаа цаг уурын өөрчлөлт, идэш тэжээлийг хомсдол, ан агнуур, өвчин ба хүмүүсийн зэрлэг тэмээг эрлийзжүүлэх, гаршуулах оролдогын улмаас хавтгайн тоо толгой эрс цөөрч байгааг олж мэджээ.

200,000м2 зэрлэг байгалд тархсан хавтайг хянах нь төвөгтэй асуудал юм. Лю болон тэдний багийнхан долоон хавтгайд мөрдөх төхөөрөмж бүхий хүзүүвч зүүлгэж тэдний байршлыг хиймэл дагуулын тусламжтай дэлхийн хаанаас ч хянах боломжийг бүрдүүлжээ.

rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-01-rae23_liu_23lx_5049-2-2
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-03-rae23_liu_23lx_5076
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-05-rae23_liu_23lx_156
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-04-rae23_liu_23lx_056 (1)
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-06-rae23_liu_23lx_120
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-02-rae23_liu_23lx_110
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-07-rae23_liu_23lx_000 (1)
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-08-rae23_liu_23lx_5045
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-09-rae23_liu_23lx_5109
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-11-rae23_liu_23lx_5119 (1) (1)
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-10-rae23_liu_23lx_125
rolex-org-rae-2023-laureates-liu-shaochuang-roller-12-rae23_liu_23lx_0050
previous arrow
next arrow

Лю ажлаа үргэлжлүүлэхийн тулд говьд тогтмол буцаж ирдэг. Говийн уур амьсгал хүнд хэцүү ч Хятадаас хойд туйлд ганцаараа явган хүрсэн анхны хүний хувьд Лю-д тийм ч сүрдмээр биш аж: “Мэдээж Говь шиг уур амьсгалтай газар асуудлууд тулгарна, гэхдээ давашгүй бэрхшээл гэж үгүй.”

Люгийн хэлж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас болж тэмээний амьдрах газар нутаг эрс багасч, тэднийг хүйтэн бүс нутаг, өндөрлөг газарт нүүхэд хүргэжээ. Энэ нь хавтгайг чононы дайралтад илүү өртөмтгий болгодог бол ундны цэг цөөхөн байгаа нь тоо толгойнд заналхийлж байна.

Зэрлэг тэмээтэй тулгарах аюулыг ойлгох нь гаргалгааг олох эхний алхам юм. “Хавтгай хаашаа нүүж, хаана ус ууж, тэдэнд ямар аюул заналхийлж байгааг олж мэдэх нь усны эх үүсвэрийг илүү сайн хамгаалах, хамгаалалтын бүсийг тодорхойлох төлөвлөгөөг гаргахад тусална”. Лю-с ирсэн мэдээлэл нь Хятадын зэрлэг тэмээний байгалийн цогцолборт газар болон Хятад-Монголын хил дамнасан зэрлэг тэмээний байгалийн нөөц газар гэсэн хоёр том хамгаалалтын бүс байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

“Бидний мөрөөдөл бол цоохор ирвэс, Сибирийн бар зэрэг бусад амьтдын хамгаалалтад уг загварыг ашиглах юм. Хэрэв бид тэднийг хамгаалахгүй бол тэд зэрлэг тэмээтэй адил эрсдэлтэй тулгарах болно.”

Лю Шаочуан

Люгийн энэ ажил бол дөнгөж эхлэл бөгөөд түүний багийн бүтээсэн загварыг бусад ховордсон амьтдыг хамгаалахад ашиглаж болно гэж найдаж байгаа. “Бидний мөрөөдөл бол цоохор ирвэс, Сибирийн бар зэрэг бусад амьтдын хамгаалалтад уг загварыг ашиглах юм. Хэрэв бид тэднийг хамгаалахгүй бол тэд зэрлэг тэмээтэй адил эрсдэлтэй тулгарах болно.”

Leave a comment